Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Ээлжит хуралдаанд 16 Төлөөлөгч, сумын Засаг дарга, ЗДТГазрын дарга, төрийн албан хаагчид оролцлоо.
Ээлжит 5 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг батлах тухай
2. Сумын Засаг даргад тэмдэглэлээр өгсөн үүргүүдийн тайланг хэлэлцэж, үнэлгээ өгөх тухай
3. Худалдан авах ажиллагааны явцын тухай
4. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын явцад хяналт хийсэн тайлангийн тухай
5. Хэм хэмжээ тогтоосон актын хэрэгжилтийн тухай /хог хаягдал/
6. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө батлах тухай
7. ТҮК-ийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн батлах тухай
8. Хөрөнгө актлах тухай
9. Бусад асуудал