Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Ээлжит хуралдаанд 20 Төлөөлөгч, сумын Засаг дарга, ЗДТГазрын дарга, төрийн албан хаагчид оролцлоо.
Ээлжит 4 дүгээр хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
3. Хяналт, шалгалтын ажлын төлөвлөгөө батлах тухай
4. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
5. Хамтарсан багийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
6. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны төлөвлөгөө батлах тухай
7. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
8. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны хурал товлон зарлах тухай
9. “Бат-Өлзий сумын тохижилт үйлчилгээ, улсын төсөвт үйлчилгээний газар”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний тухай
10. Хүнсний аюулгүй байдлын 5 жилийн төлөвлөгөө батлах тухай
11. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай