Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ

БАТ-ӨЛЗИЙ, ХУЖИРТ СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУУРЬ СУРГАЛТ

2025-02-01

Бат-Өлзий, Хужирт сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалтыг Хужирт суманд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Удирдлагын академитай хамтран зохион байгууллаа. 

Удирдлагын академийн багш нар ирж дараах сэдвээр сургалт орлоо.

 "Орон нутгийн төсвийн удирдлага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үүрэг хариуцлага", "Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан" сэдвээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор, профессор Л.Отгонтуяа

"Орон нутгийн хөгжлийн бодлогыг чиглүүлэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэх үүрэг", "Бодлогын үнэлгээ, шалгуур үзүүлэлт, үр ашиг, үр нөлөө" сэдвээр Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5559
4110 / 74%
908 / 16%
262 / 5%
279 / 5%