Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 20 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-05-08

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 20 дугаар хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 06-ны  зохион байгууллаа. Ээлжит хуралдаанд 24 Төлөөлөгч, сумын Засаг дарга, ЗДТГазрын дарга, төрийн албан хаагчид оролцлоо.

 

Ээлжит 20 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 

 

1. Нийтийн сонсголын тов тогтоох тухай 

2.Бэлчээрийн менежментийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай

3."Цахим шилжилтийг эрчимжүүлэх" зорилтот жилийн төлөвлөгөө батлах тухай 

4.Хог хаягдлын хураамжийг нэмэгдүүлэх тухай 

5.Сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг батлах тухай

6.Малын тоо толгойн албан татварын талаарх мэдээлэл хийх тухай

7.Сумын Засаг даргад тэмдэглэлээр өгсөн үүргүүдийг хэлэлцэх тухай 

8.Сумын сүлд, логог сайжруулах тухай

9.Сумын 100 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай (ном бүтээх ажлын явцын тухай)

10. Бусад асуудал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1458
575 / 39%
460 / 32%
209 / 14%
214 / 15%