Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ

ЭХ ОРОНЧДЫН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2023-06-17

Янжинлхамын Нармандахын санаачилгаар Бат-Өлзий сумын Соёлын төвд байгуулагдсан Сайн ноён ханын хошууны ард Ардын хувьсгалын анхны партизан Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч тайж "Ягаан чулуун жинст долдугаар зэрэгтэй Ардын Засгийн Баатар" Жигмэдийн Чулууны нэрэмжит эх орончдын танхимын нээлт 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Энэхүү танхим нь Өвөрхангай аймгаас төрөн гарсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд, Ардын хувьсгалын партизан, Төрийн цэргийн байгууллагыг удирдан тэргүүлэгч алтан мөрдэстнүүдийн алдар гавьяа, бүтээл туурвилыг байршуулан үр хүүхдүүд, хойч үеийнхэн, сумын ард иргэдэд танилцуулан сурталчилж буй томоохон ажил, арга хэмжээ юм.  Тус танхимын нээлтийн арга хэмжээ, хүндэтгэл ёслолын ажиллагаанд ЦДБЭЧ-ын уран  бүтээлчид, Өвөрхангай аймгийн зэвсэг хүчний 0256 дугаар ангийн үлээвэр найрал хөгжимчид,  Дэд хурандаа Ц.Цэрэндорж, Өвөрхангай аймгийн цэргийн штабын дарга хурандаа М.Дэлгэрсайхан нар хүрэлцэн ирж нээлтэд оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%