Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР

2022-09-09

Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 27 дахь өдрийг  хүндэтгэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган сумын Б.Олзодын нэрэмжит аймгийн тэргүүний Ерөнхий Боловсролын сургуультай хамтран ЕБС-ийн 11,12 дугаар ангийн сурагчдад "УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БА ЦАГААТГАЛ"  сэдэвт сургалт хэлэлцүүлэг, эсээ бичлэг, гар зургийн уралдааныг тус тус зохион байгууллаа.

"ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ" эсээ бичлэгийн уралдаанд  11-р ангийн 33 сурагч хамрагдаж, эхний дөрвөн байрыг тавигдах шаардлагыг үндэслэн шалгаруулсан мөн байр эзэлсэн сурагчидтай энэ зэрэгцэхүйц бичсэн 8 сурагчид өргөмжлөл, талархал дурсгалын  зүйлээр шагналаа. 

1-р байр 11в ангийн сурагч Г.Сүрэнгэрэлмаа

2-р байр 11б ангийн сурагч Т.Оюунболор

3-р байр 11б ангийн сурагч Т.Оюунмаа

Тусгай байр 11б ангийн сурагч Ж.Дашцэрэв нарт шагнал гардуулсан. 

"ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ" гар зургийн уралдаанд 11,12-р ангийн 12 сурагч хамрагдаж, эхний байрыг шалгаруулж өргөмжлөл, талархал дурсгалын зүйлээр шагналаа. 

1-р байр 12б ангийн сурагч Б.Цэвэлмаа

2-р байр 11б ангийн сурагч Н.Лхагвасүрэн

3-р байр 11в ангийн сурагч А.Долгормаа

Тусгай байр 11б ангийн сурагч Э.Бэрхсаран нар шагнагдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%